Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука шинэ жилийн хамгийн анхны цомгийг
гаргахаар тун завгүй ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн онд бие даасан
анхны цомог "I"m in Love"-ийг гаргах тухай дуулгасан юм. Харин тэрхүү
ажил нь бичлэгтээ орж дуусаад, хэвлэлтийн шатандаа яваа гэнэ. Удахгүй
эзнийхээ гарт ирмэгц худалдаанд гарах болоод байгаа юм.

Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука шинэ жилийн хамгийн анхны цомгийг гаргахаар тун завгүй ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн онд бие даасан анхны цомог гаргах тухай дуулгасан юм. Харин тэрхүү ажил нь бичлэгтээ орж дуусаад, хэвлэлтийн шатандаа яваа гэнэ. Оны анхны цомгийг "Амьдралд тавтай морил" олон ангит киноны "I"m in Love" дуугаар нэрлэжээ. Удахгүй эзнийхээ гарт ирмэгц худалдаанд гарах болоод байгаа юм. "ProSound", "Нэгүн" студид бичүүлж, Франц улсад зураг авалтыг хийсэн шинэ цомогт Укагийн бие даасан болон хамтлагаараа дуулсан 12 дуу багтсан гэнэ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn