
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон “ABC News” телевизэд ярилцлага өгөхдөө нэгэн нандин хүслийнхээ талаар дэлгэжээ. Цагаан ордны 42 дахь тэргүүнээс “Үхэхээсээ өмнө юу хийхийг (bucket list) хүсдэг вэ” хэмээн асуухад “Би Монголд очиж үзээгүй явна. Монголын тал нутгаар морь унан давхиж, Чингис хааны өлгий нутагт ямар байдгийг төсөөлөхийг хүсч байна. Мөн Килиманжаро ууланд цасыг нь байхгүй болохоос өмнө авирмаар байна” хэмээн хариулжээ. Өдгөө 68 настай Клинтоны хувьд хэдхэн өдрийн өмнө өвөө болсон бөгөөд түүний ганц охин Челси амаржсан билээ.
Т.Сар
Сэтгэгдэл (2)