
БНСУ-ын Инчон хотноо энэ сарын 18-нд эхлэх Азийн паралимпийн наадамд манай улс спортын есөн төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, штабын ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэж байна. Манай улс анх удаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм.