
Хүүхэлдэйн театр багачуудаа хүлээж авахад бэлэн болжээ. Тус хамт олон 66 дахь жилийн үзвэрээ энэ сарын 11-нд нээнэ. Мөн хүүхэд багачууддаа зориулж "Хүүхэлдэйн театртай танилцаарай багц жүжгүүдийн аян"-г зохион байгуулах болсоноо дуулгасан юм. Багц бүхэн өөр, өөрийн сонголт, онцлогтой аж. Энэ нь 1-7 насныханд зориулсан "Хүүхэлдэйн жүжгийн сар" болон наймаас дээш насныханд зориулсан "Хүүхдийн жүжгийн багц" юм.
Дашрамд хэлэхэд, уг театраас багц жүжгүүдээ 50 хувь хямдруулж,гэнэтийн бэлэг барих гэнэ. Мөн цэцэрлэгийн насны багачуудад зориулж мини театрыг байгуулж, цэцэрлэгт нь очиж тоглолт зохион байгуулахаар болжээ.
Д.Дуулим