
"Улаанбаатар" олон улсын кино наадам маргааш эхлэх гэж байна. ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран
кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн
сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд
Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран
бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид
оролцох аж. Энэ нь тус наадмын нэг онцлог
бөгөөд 2013-2014 онд бүтээсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”,
залуу найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд
үзүүлэхээр болжээ. “Жаалхүү” фильм, “Хишигтэн” нэгдлийн хамтын бүтээл
болох тус кинонд хүний амьдралын цөөхөн боловч хором бүхэн үнэ цэнэтэй,
утга учиртай, дахин хэзээ ч давтагдашгүй бөгөөд гаргасан алдаа эндэгдэл
бүхэн тань хэзээ нэгэн цагт эргээд таны амьдралд арилашгүй хар толбо
үлдээдэг гэсэн санааг өгүүлжээ.
Наадмын нээлт маргааш 19.30 цагаас “Тэнгис” кинотеатрт болно.
Т.Энхэлээ