Индонезийн чадварлаг мужаанууд дэлхийд алдартай Герман, Англи машинуудын модон загварыг урлах болжээ. Тухайлбал, 258 mph хурдтай Bugatti автомашины модон хувилбарыг жинхэнээс ялгагдахааргүй урласан байна. Спорт машин, унадаг дугуйг модоор урлахад дунджаар гурван долоо хоногийн хугацаа зарцуулдаг гэнэ.



