“Kokoro Scanner” буюу зүрхний сканнер бүтээгдэхүүнийг Японы эрдэмтэд зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмжийг духандаа зүүснээр хувь хүний үнэн худал ярьж буйгаас шалтгаалж өнгөө өөрчилдөг. Токиогийн Takara Tomy’ компанийн энэ бүтээл нь полираф машинтай адил зарчмаар ажиллах бөгөөд хэт ягаан туяаг ашиглан зүрхний хэмнэлийг хянадаг байна. Тэгэхээр энэ төхөөрөмжийг зүүсэн хүний зүрхний хэмнэлийг хянагч самбар дээр заана. Дараа нь үүнийг зүүсэн хүнээс хариулахад төвөгтэй асуултуудыг асуугаад үнэн, худал ярьж байгааг илрүүлэх юм. Хэрэв тухайн хүний зүрхний хэмнэл хэвийн байвал ногоон гэрэл заана. Шар байвал худалж ярьж байж магадгүй, улаан бол худал ярьсан нь баттай ажээ. Мэдээж энэ бүтээгдэхүүнийг хэрэгтнүүдийг шүүхэд ашиглах боломжгүй, зөвхөн тоглоом гэдгийг санах хэрэгтэй гэнэ.

Сэтгэгдэл (2)