
Англичууд өнгөрсөн шөнө Эстонийн талбайд зочлон хэсгийн гурав дахь тоглолтоо хийсэн бөгөөд Уэйн Рүүнигийн оруулсан нэг гоолоор ялалт байгууллалаа. Английн шигшээ болон Манчестер Юнайтэд клубын гол довтлогч Уэйн Рүүни тоглолтын турш гоол оруулах олон боломжуудыг өөртөө гаргаж байсан хэдий ч харамсалтай нь тэдгээрээ төдийлөн сайн ашиглаж чадаагүй юм. Тэрээр хожлын гоолыг 17 дахь минутанд хаалттай цохилтоос оруулсан. Ингэснээр тэд “Евро 2016” –ийн урдчилсан шатны "Е" хэсгийг есөн оноотойгоор итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тэд дараагийн тоглолтоо Слований шигшээтэй хийнэ.