“Өлсгөлөн тоглоом” киноны од, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лауренсын утсан дээрээ авсан нүцгэн зургийг хакердаж, интернэтэд цацсан юм. 24 настай жүжигчин үүнд нилээд бухимдаж байгаа бололтой. Тэрээр “Нүцгэн зураг хакердах нь дуулиан шуугиан биш, секс гэмт хэрэг. Энэ бол бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй жигшүүрт хэрэг. Өнөөгийн хууль тогтоомжийг өөрчилж, вэб сайтуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нүцгэн зургаа дэлгэх эсэх нь миний сонголт. Гэтэл надаас асуугаагүй байж цацна гэдэг бол жигшмээр юм” гэж мэдэгджээ. Түүнчлэн Женниферийн өмгөөлөгч нүцгэн зургийг дэлгэсэн Google компанийн эсрэг 100 сая долларын зарга үүсгэнэ гэв.
