
“Инчон-2014” паралимпийн Азийн зуны спортын наадамд оролцох тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно. Тус наадамд манай улсаас спортын есөн төрөлд 61 тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, жүдо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлт гэсэн төрлөөр оролцох аж.