Хөлбөмбөгчин Кристиан Роналдогийн найз бүсгүй Ирина Шэйкийн зочид буудлын өрөөнд авахуулсан хувийн гэрэл зургуудыг олонд дэлгэсэн байна. Тэдгээр зурган дээр Шэйк нэвт гэрэлтэм усны хувцастай байх аж. Модель бүсгүй өнгөрсөн долдугаар сард Фэйсбүүкээ хакердуулж байв. Түүний Фэйсбүүкт нэвтэрсэн хакерууд “Би ёстой сүйрч байна. Одоо гэрт уйлж байна” гэх мэтээр худал пост нийтэлсэн юм. Үүний дараа Шэйк фэн хуудсаа цэвэрлэж, Твиттерээ хаасан билээ.







