
Испаний шигшээ болон Барселона клубын хагас хамгаалагч Андрес Иньеста “Golden Boot” шагналын 2014 оны ялагч болжээ. Тус шагналыг 28 ба түүнээс дээш настай мэргэжлийн тоглогчдод олгогддог юм байна. Тэрээр санал асуулгаар Кристиано Роналдо, Уэйн Руни, Мануэль Нойер, Андре Пирло, Тиаго Силва, Франк Рибери, Яя Туре, Тьерри Анри нараас өндөр дүнтэй гарч, ийнхүү шилдгээр шалгарчээ. Андрес Иньеста нь өдгөө 30 нас хүрч байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.
Сэтгэгдэл (1)