Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, Беларус, Узбекстаны бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Узбекстаны Имамовд ялагдсан ч ОХУ-ын бөх Иван Воробевийг 2 минут 39 секундэд цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (1)