
Аравдугаар сарын аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Аймгийн арслан цолтой 50 гаруй бөх хүч үзсэн тус барилдаанд Сэлэнгэ аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэл долоо даван түрүүлсэн юм. Ингэснээр аймгийн арслан Б.Одгэрэл энэ намрын аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Түүнтэй үзүүрт түрүүнд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат залуу арслан Б.Чимэдвандан үлдсэн. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн арслан М.Бадарч, Хөвсгөл аймгийн начин Ц.Сандагдорж нар үлдсэн юм.