Италийн нүүр будагч, хөрөг зураач Лусиа Питталис өөрийгөө гайхамшигтайгаар хувиргадаг авъяаслаг нэгэн юм. Тэрээр зөвхөн нүүрний будаг, гоо сайхны хэрэгсэл, хиймэл үс ашигладаг. 43 настай Лусиа хөгжимчин, жүжигчин, зөгнөлт баатар болж чадна. Эрэгтэй, эмэгтэй дүрийн аль алинд нь хувирч чаддаг нь түүний уран бүтээлийн гайхамшиг юм.

















