
"Шинэ Үе" продакшны жүжигчин Р.Алтансүхийг хараагүй болсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тодруулбал, түүнийг цус харваж улмаар хараагүй болсон гэсэн билээ. Тэгвэл Р.Алтансүхийн эхнэр энэ талаар мэдэгдэл хийж “Нөхөр маань хараагүй болоогүй. Юм харж байгаа” гэв. Гэхдээ цус харвасан нь үнэн аж. Биеийн байдлаас шалтгаалж гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэвэл хандивын тоглолт зохион байгуулах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)