
Үндэсний супер лигийн шинэ цэрэг Jonathan Blake маргааш манай оронд ирэх гэж байна. Тэрээр NBA -гийн Cleveland Cavaliers багийн доод баг болох “D” лигийн Canton Charge багт хүчин зүтгэж байсан ба нэг болон 2, 3 номерын байрлалд тоглодог тамирчин юм. Түүний өндөр 201 см ажээ. Нуруу өндөр, урд талын байрлалд тоглодог маш өндөр ур чадвар бүхий тоглогч ажээ. Түүнийг өнгөрсөн сард АНУ -ын Нью Йорк хотноо Үндэсний супер лигийн легионер тоглогчдыг шалгаруулах "TRYOUT" -аас сонгосон ба тэрээр сонгогдсон тоглогчдоос хамгийн түрүүнд Монгол улсад хүрэлцэн ирнэ.