Манчестер Юнайтед клуб Испани хаалгач Виктор Валдест клубдээ элсэж, өөрийн формондоо эргэн орох боломжийг олгожээ. Энэ талаар Манчестер Юнайтедийн менежер Луй Ван Гаал "Барселона клубын экс хаалгач, 32 настай Виктор Валдест өвдгөний бэртлээ бүрэн эдгээж, манай клубын хамтаар өөрийн формондоо бүрэн орохоор ажиллах боломжийг санал болгоод байна" гэж мэдэгджээ. Чөлөөт агент Валдес нь нэгдүгээр багтай бэлтгэл хийж эхлэхийнхээ өмнө Юнайтедийн эрүүл мэндийн албаныхны хяналтанд байж бэртлээ эдгээх юм байна. Виктор Валдесийн хувьд Ливерпүүлтэй нэр холбогдоод байсан ч тус клубын дасгалжуулагч Брэндан Роджерс түүнээс туршилтын хугацаа хүссэнтэй холбогдуулан энэ гэрээ бүтэлгүйтээд байсан юм.