
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лодердейл хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Ө.Дүүрэнбаяр алтан медалийн эзэн болжээ. Шигшээ барилдаанд тэрээр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар ийнхүү ДАШТ –ний тав дахь өдөр аваргын алтан медалийг эх орондоо авчирсан юм. Тус тэмцээнийг Япончууд 7 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн Францын тамирчид хоёрдугаар байранд оржээ. Харин гурав дугаар байранд 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тамирчид бичигдлээ.
Сэтгэгдэл (1)