
Английн прьемер лигийн хүрээнд өнгөрсөн шөнө лигийг тэргүүлэгч Челси клуб Луй Ван Гаалаар удирдуулсан Манчестер Юнайтэдтэй тоглож 1:1 –ээр тэнцлээ. Олд Трафортд цэнгэлдэх хүрээлэнд 53 дэх минутанд Челсигийн супер довтлогч Д.Дрогба гоолдсон юм. Харин нэмэлт цагт Робин Ван Перси тэнцээний гоолыг оруулж багаа хожигдлоос аварлаа. Ван Перси гоолын баяраа тэмдэглэхдээ өмсгөлөө тайлсан бөгөөд дасгалжуулагч Ван Гаалаас үүнийхээ төлөө зэмлэл хүртсэн байна. Ингэснээр Челси клуб лигээ тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Манчестер Юнайтэд наймдугаар байранд 13 оноотой бичигдэж байна.