
Британи улсын иргэн 15 настай Луси, 14 настай Нана нар хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд элссэн тухайгаа мэдэгджээ. Тэд эмэгтэй хэт даврагчид шиг хар өнгийн гивлүүр зүүсэн зургаа фэйсбүүкт байршуулаад “Биднийг хайх хэрэггүй. Бид 100 хувь өөрсдийн хүсэлтээр хэт даврагч болсон” гэж бичжээ.
Тус улсын Батлан хамгаалах яам “Хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр дамжуулж өсвөр насны охид, хөвгүүдийг алан хядагч болоход уриалан дуудаж байна. Тэд хэт даврагч болохыг зөвшөөрсөн дээрх охидтой чатаар харилцдаг байсныг тогтоосон. Охидууд хилийн дээс алхаж, Иракт очоогүй эх орондоо байгаа” гэв. Мөн Исламын дайчид охидыг хулгайлж, амиа золиослогч болгодог гэсэн мэдээлэл байна.


























































Сэтгэгдэл (2)