Японд замын хөдөлгөөнөөр аажуу зорчих дуртай, яарч сандраагүй хүмүүст зориулан “Яст мэлхий” таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Сонирхолтой нь, 2013 оноос хойш энэ үйлчилгээний эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа гэнэ.

Ийм таксиг хэрэглээнд нэвтрүүлсэн “Sanwa Kotsu” группын 500 гаруй такси хамгийн бага хурдаар зорчигчдод үйлчилдэг. Японы өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад ийм такси тун ч их таалагдаж, туршиж үзэхийг хүссэн жуулчдын тоо нэмэгдсэн байна. Нэг нястай нярайн ээж Нацу “Хүүхдээ сэрээлгүй, унтуулах гэсэн над шиг хүмүүст таатай юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Ийнхүү зорчигчдод таалагдаж байгаа тул “Яст мэлхий” таксинуудын тоо жилийн дотор 15 хувиар нэмэгдсэн байна.































































Сэтгэгдэл (1)