
Хятадын Коммунист намаас хэрэгжүүлж буй хуулийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд есөн төрлийн гэмт хэрэгт цаазын ял нэмж өгөхөөр болжээ. Гэмт хэргийн тухай хуулийн шинэ найруулгад тусгаснаар “зэвсэг, цөмийн зэвсгийн материал наймаалсан, валютыг хуурамчаар үйлдсэн, бусдыг залилах замаар мөнгөө өсгөсөн, бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн” хэрэгтнүүдийг цаазлах юм байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж буйгаар Хятадад 2013 онд 2400 хүнийг цаазалсан нь бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр тоо юм. Цаазын ял сонссон хүмүүсийн дийлэнх нь улсын нууц задруулсан ажээ.


























































Сэтгэгдэл (3)