Украины зөрчил тэмцэлтэй холбогдуулан Варшавын засаг захиргаа хилийн баруун зүгт хэдэн мянган цэрэг байршуулжээ. “Хүйтэн дайнаас хойшх хамгийн том хямрал нүүрлэж, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул бид эндээс дүгнэлт хийх хэрэгтэй” гэж Польшийн Батлан хамгаалахын сайд Томасз Симониак мэдэгдсэн байна. Цэрэг байршуулсан нь хөрш зэргэлдээ Украин улсын зөрчлөөс дотоодын аюулгүй байдлаа хамгаалах зорилготой гэж сайд тайлбарлав.
Польш армийнхаа тоног төхөөрөмжийг шинэчилж, 2016 онд шинэ эд энги худалдаж авахаар төлөвлөөд байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард НАТО-гийн гишүүн Польш улс Украины зүүн хилийн орчимд 10 мянган цэрэг байршуулах санал тавьжээ. Гэхдээ энэ төлөвлөгөөг НАТО хүлээн зөвшөөрөөгүй юм.

Сэтгэгдэл (1)