Харвардын их сургуулийн Биологийн судалгааны эрдэмтэд Эбола вирусыг 30 минутын дотор илрүүлэх цаасан сорилыг зохион бүтээжээ. Уг цаасан сорилыг хөлдөөж хатаан, тасалгааны температурт нэг жилийн хугацаатай хадгалах боломжтой. Синтетик генийн найрлагатай сорил нь цус, шүлс зэрэг биеийн шингэнийг өөртөө сайтар шингээнэ. Тиймээс Эбола вирус илэрвэл цаасны өнгө эрс өөрчлөгдөх юм. Хэрэв Эбола вирусын шинж тэмдэг илэрвэл онцгой төрлийн уураг ялгарч, цаас шар байснаа 30 минутын дараа хөх ягаан өнгөтэй болно.
Мөн хүний эсийн доторх жижиг молекулуудыг тогтоох чадалтай учир бактери, вирусыг нүдэнд ил харагдахуйц илрүүлэх юм.


























































