Тайландын мисс Апсара Хонсакула хагас зуун жилийн дараа ч гоо сайхнаа алдаагүй байна. Өдгөө 67 настай тэрээр 1965 онд буюу 18-тайдаа миссийн титмийн эзэн болжээ. Дэлхийн цуутай бүсгүйчүүдийн нэг Апсараг хүмүүс бараг мартсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл нэг долоо хоногийн өмнө түүний үсээ урт ургуулж, гоёмсог даашинз өмссөн зургууд интернэтэд тархсанаас хойш шуугиан тариад байна. Апсараг залуужуулах бүтээгдэхүүн, гоо сайхны хагалгаанд 2,5 сая бахт зарцуулсан гэсэн мэдээлэл тархжээ.







































































