Энэ сарын 22-нд буутай этгээд Канадын нийслэл Оттавагийн дайны дурсгалын хөшөөний хажууд харуулд зогсож байсан нэг цэргийн аминд хүрч, парламентын ордон руу нэвтэрсэн юм. Үүнтэй холбогдуулан Канадын эрх баригчид терроризмын эсрэг хуулиа шинэчлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал Канадын нутаг дэвсгэрээс гадна тагнах, яллах эрх, тагнуулын ажиллагаанд оролцогч гишүүд болон мэдээлэгч нарыг төрийн тусгай хамгаалалтанд авахаар хуульд заажээ.Үүнээс гадна тус хуулийн дагуу хоёр иргэншилтэй хүн хууль бус үйлдэл хийсэн, алан хядах ажиллагаанд оролцсон нь тогтоогдвол Канадын иргэнээс хасах юм байна.

























































