Нигерийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага Кока-Кола компанийн дотоод салбар (NBC)-ийн эсрэг зарга үүсгэжээ. Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу шалгаж үзэхэд Спрайт ундааг дутуу савлаж байсан нь тогтоогдов. Энэ хэрэгт компанийн ажилтнуудыг шалгаж байгаа бөгөөд буруутай нь нотлогдвол таваас дээш жил хорих ялаар шийтгэх юм. Мөн тус компанийг бохир саванд ундаа хийсэн гомдол хэрэглэгчдээс ирээд байгаа ажээ.


























































