Хятадад үндэсний шалгалт явагдаж байгаа энэ үед орчин үеийн технологийг ашиглан сурагчдын үнэнч байдлыг шалгаж байна. Төв хэвлэлд мэдээлснээр радио дохиолол ашиглан шалгалтын хариуг бие биерүүгээ ашиглан илгээж, радио долгионы чихэвч эсвэл электрон баллуурыг ширээн дээр байрлуулах зэргээр хуурч байсан 2440 сурагчийг барьжээ. Түүнчлэн зөв хариултыг илгээснийхээ төлөө сурагчдаас 330 долларын төлөөс авч байсныг илрүүлэв. Элсэлтийн шалгалтын хууралтыг илрүүлэх металл төхөөрөмж үр дүнгээ өгч байгаа гэнэ. 2012 онд Хубэй мужийн Жоншиан хотод элсэлтийн шалгалтыг үнэнч шударгаар өгөхийг дэмжсэн жагсаал болжээ.
Сэтгэгдэл (1)