
Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын ардын жүжигчин, монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд УДБЭТ-ын дуучин С.Батчимэг түрүүлсэн байна. Тус театраас уг уралдаанд таван дуучин явсан бөгөөд бүгд л амжилт өндөртэй байгаа юм байна.
Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсоны 30 нь Монголын, гурав нь БНХАУ-аас очсон, бусад нь орос, буриад дуучид аж.

Д.Дуулим
Сэтгэгдэл (2)