АНУ-д жил бүр эхнэрээ хэн үүрч чадах вэ? нэрийн дор сонирхолтой тэмцээний зохион байгуулдаг. Энэхүү тэмцээний таван удаагийн дэлхийн аваргаар Тэйсто Миеттинен болон түүний эхнэр Рита Сайранен нар шалгарч байжээ. Нөхөр Тэйсто Миеттинен нь эхнэрээ үүрч 250 метр газрыг 48 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоож байсан. Мөн 2013 онд энэ тэмцээнд Хойд Америкаас ирсэн хос шалгарч, 110 кг жинтэй эхнэрээ бариа хүртэл үүрч явсан байна. Уг тэмцээнд Өмнөд Солонгос, Финланд, Канад зэрэг орны 50 гаруй хос оролцжээ. Эхнэрээ зөөх спорт нь эрчүүдийн хоорондох ширүүн тулаан болдог ба эмэгтэйгээ хамгийн хурдан хугацаанд барианд аваачих дүрэмтэй. Хосууд 250 метрийн барианд өрсөлддөг байна. Гэхдээ тэмцээнд оролцогчид заавал хууль ёсны эхнэр, нөхөр байх албагүй бөгөөд 21-ээс дээш насныхан оролцож иржээ.

























































