АНУ-д эмчийн мэргэжлээр суралцахад жилдээ 40-50 мянган доллар буюу 4 жилийн хугацаанд 200 мянган доллар төлөх шаардлага гардаг байна. Сургуулийн төлбөр хэт өндөр байгаагаас эмнэлгийн ажилчдын хомсдолд орж эхэлжээ. 10 жилийн дараа 90 мянган эмнэлгийн ажилтан дутагдана гэсэн тоо гарчээ. Үүнд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь өндөр настнууд залуучуудаас илүү эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай байдагтай холбоотой. Дараагийн 20 жилд 65-аас дээш настнууд өдөрт 10 мянгаар нэмэгдэх тул эрүүл мэндийн тогтолцоонд анхаарах цаг болсоныг харуулж байна.


























































Сэтгэгдэл (4)