
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид болох Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нар хамтлаг байгуулсныхаа 10 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр болсон. 10 жилийн ойдоо зориулж тэд найз нөхөрлөлийн тухай уран сайхны кино, шинэ цомог, клип, тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Кино зохиолыг “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэх бичсэн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)