Австралийн парламентын гишүүн Жаки Ламби охидод хүчээр гивлүүр зүүлгэсэн этгээдийг нэг жил хүртэл шоронд хорьж, 68 мянган доллараар торгох хуулийн төсөл санаачилсан нь олон нийтийн дунд маргаан дэгдээжээ. Мөн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд гивлүүр зүүлгэвэл 6 сарын хугацаагаар хорьж, 34 мянган долларын торгууль төлөх юм. Гивлүүртэй эмэгтэйчүүд нь шашныг илэрхийлж буй нэг хэлбэр учир Австралийн Үндсэн хуульд нийцэхгүй гэнэ. Исламын шашны шариатын хууль хэрэгжсэнээр хүний эрхийг зөрчиж, хүчирхийлэл, ялгарварлан гадуурхалт газар авч байгаа гэж Австралийн хууль батлагчид ярив. Тиймээс тус улсын Исламын шашинт эмэгтэйчүүд гивлүүргүй байх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ сарын эхээр Австралийн ерөнхий сайд Тони Эббот эмэгтэйчүүдэд хүчээр гивлүүр зүүлгэх нь нийгмээс тусгаарлаж байгаа хэлбэр гэж шүүмжилсэн юм.


























































Сэтгэгдэл (1)