Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “Эбола вирус дэгдсэн Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон болон Мали улсаас жуулчин хүлээн авахгүй” гэж мэдэгджээ. Австрали улсад дээрх орнуудаас жилд хагас сая жуулчин хүрэлцэн ирдэг аж. Гэхдээ Эбола вирусаас сэргийлэхийн тулд дээрх орнуудаас виз хүссэн нэг ч иргэнийг хүлээж авахгүй гэнэ. Сидней хотын хэвлэлд мэдээлсэнээр Африкт сайн дураараа ажиллаж байсан 18 настай охинд Эбола вирусын шинж илэрсэн байна. Гэхдээ шинжилгээгээр вирус илрээгүй ажээ.
Тус улс эбола вирустэй тэмцэхийн тулд өнгөрсөн сар ДЭМБ-д 18 сая ам.долларыг хандивласан билээ. Австралийн Эрүүл мэндийн яам Гвиней улсад 5.2 сая ам.долларын өртөг бүхий эм тариа, хоол хүнс, нэмэлт тэжээл илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Австралиас гадна Орос, АНУ, Хятад, Хойд Солонгос, Малайз, Канад улс эбола дэгдсэн орнуудаас жуулчин хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.