Туркийн Караман мужийн Эрменек хотын Хас Секерлер нүүрсний уурхайн ус хальж, 18 хүн занганд орсон байна. Уурхайн гүнд байгаа ажилчдыг гарган авахаар аврах багийн 250 гишүүн ажиллаж эхэлжээ.
Анкара хотоос 500 км-ийн зайтай тус уурхайн 20 ажилтныг авран гаргасан ч бусад хүмүүс амьд үлдэх магадлал тун бага гэнэ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр уурхайн шахуурга эвдэрснээр их хэмжээний ус алдаж, ажилчид живэхэд хүрчээ.
Өнгөрсөн тавдугаар сард Сома хотын уурхай дэлбэрч, 301 ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Туркт удаа дараа гарч буй үйлдвэрлэлийн ослууд нь ажлын байрны аюулгүй байдлыг сайтар хангахыг сануулсаар байна.