Иракийн хэт даврагч “Исламын улс” бүлэглэл өчигдөр Туркийн хил орчимд байршаад буй Сириэс ирсэн дүрвэгсдийн хуаранд бөмбөг дэлбэлжээ. Халдлагын үеэр 11 настай охин амиа алдаж, 19 хүн шархадсан байна. “Бурхан тэднийг шийтгэх болно доо” хэмээн хохирогчдын ар гэрийнхэн хашгирч байжээ.Сири-Туркийн хилд иймэрхүү дэлбэрэлт байнга гарсаар нэг жилийн дотор мянга гаруй хүн амиа алдсан билээ. Сирийн иргэний дайны дундуур “Исламын улс” бүлэглэл хүчээ авч, ард иргэдийг нь тамлан зовоох болсоноор сүүлийн хэдэн сарын дотор 150 мянган хүн Турк руу дүрвэжээ.

























































