Их Британи энэ өвөл гудамжны болон айл өрхийн гэрэлтүүлэгт хязгаарлалт хийх шаардлага тулгарчээ. Энэ талаар Их Британийн Үндэсний цахилгаан түгээх сүлжээ компани мэдээлсэн байна. Тус улс нь Европийн холбооны нүүрстөрөгчийн ялгаруулалтын шаардлагыг биелүүлэхийн тулд нүүрсээр галладаг цахилгаан станцуудаа хаасны улмаас өвлийг давахад хүндхэн нөхцөл байдал үүсчээ. Өвлийн цахилгааны эрэлт болон нийлүүлэлтийн зөрүү бүр 4.1 хувьд хүрснийг холбогдох албаныхан онцолж байна.
Үндэсний цахилгаан түгээх сүлжээ хүйтэн өвлийг давахын тулд төлөвлөгөө гаргаж байгаа ч төрийн бодлогыг дахин харах хэрэгтэйг онцолж байгаа юм. Эдгээрт эрчим хүчний зарим фирмүүдийг цахилгаан түгээхэд ээлжлэн ажиллуулах, газаар ажилладаг цахилгаан станц яаралтай барих зэрэг асуудлууд хөндөгдөж байна.
Харин эрчим хүчний мэргэжилтнүүд зөвхөн цахилгаан хязгаарлаад зогсохгүй компьютер, электрон цаг гэх мэтийн цахилгаан хэрэгслүүдийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэж үзжээ.
Их Британи Европийн холбооны шаардлагаар өнгөрсөн наймдугаар сард дөрвөн цахилгаан станцаа хаасан юм.
Д.Идэр

























































