Японы уран гартнууд гараар үйлдвэрлэдэг цаасыг Юнескогийн соёлын өвд
бүртгэж магадгүй тухай мэдээллээ. Энэхүү гайхалтай цаасыг хийдэг аргыг
Материаллаг бус соёлын өвийн жагсаалтад оруулах магадлал өндөр байна
хэмээн Японы Соёлын яамнаас өнөөдөр мэдээлсэн байна.
Японы уран гартнууд гараар үйлдвэрлэдэг цаасыг Юнескогийн соёлын өвд бүртгэж магадгүй тухай мэдээллээ. Энэхүү гайхалтай цаасыг хийдэг аргыг Материаллаг бус соёлын өвийн жагсаалтад оруулах магадлал өндөр байна хэмээн Японы Соёлын яамнаас өнөөдөр мэдээлсэн байна. Юнескогийн Засгийн газар хоорондын зөвлөл өнгөрсөн 11-р сард Сайтама, Гифу, Шимане хотуудаас аваачсан цаасуудыг үнэлж эхэлсэн бөгөөд соёлын өвд оруулах шийдвэрээ тун удахгүй гаргах аж. Японы олон хотуудаас цаас аваачсан ч дээрх гурван хотын цаас шалгарч үлдсэн байна.
Япончууд гар аргаар цаас үйлдвэрлэхдээ эрт үеэс зөвхөн ялам модны холтосны мяндасыг ашиглаж иржээ.
Хэрвээ Юнескогийн соёлын өвд бүртгэгдвэл гар аргаар цаас үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн ажиллах бөгөөд Японы соёлын сурталчлах зорилгоор ийм бүтээгдэхүүнийг олноор экпортлоно хэмээн Соёлын яам төлөвлөж байна.
Д.Идэр

























































