
Замби улсын ерөнхийлөгч Майкл Сата Лондон хотын эмнэлэгт таалал төгссөн тухай дотоодын хувийн хэвлэлүүд мэдээлэв. Энэхүү мэдээллийг Засгийн газрын агентлагууд мөн баталсан байна. 77 настай Ерөнхийлөгч Сатаг Лондонгийн эмнэлэгт эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар эмчлүүлэхээр явсан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сараас хойш олны нүдэнд харагдаагүй гэнэ.
Африкийн өмнөд хэсэгт орших, далайд гарцгүй Замби улс энэ онд Их Британиас тусгаар тогтносны 50 жилийн ойгоо тэмдэглэх юм.
Африкийн өмнөд хэсэгт орших, далайд гарцгүй Замби улс энэ онд Их Британиас тусгаар тогтносны 50 жилийн ойгоо тэмдэглэх юм.

























































