
Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлсэн Засгийн газар банк, жижиглэнгийн худалдаа, эрчим хүч, харилцаа холбооны салбарт онцгой татвар ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Энэ нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, 100 гаруй мянган Унгарчууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Уг жагсаал нь 2010 онд төв Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалаас хойшх хамгийн том тэмцэл юм.
Эсэргүүцэгчид Орбан сайдыг огцруулахыг Будапештийн засаг захиргаанаас шаардаж байна. “Ухаалаг, гар утас нь бидний хичээл сурлагадаа ашигладаг гол хэрэгсэл. Гэтэл интернэт компаниудын татварыг нэмж байгаа тул үнээ өсгөнө” хэмээн 22 настай оюутан Илдико Пирк ярив.