Олон улсын сансрын орон зайд очих ёстой Наса-гийн пуужин хөөрөөд удалгүй
дэлбэрсэн үйл явдал олон улсын анхаарлыг татаж байна. Пуужинг АНУ-ын
Виржиния мужийн Уаллоп арал дахь Антлантын дунд бүсийн сансрын хөлгийн
буудлаас хөөргөсөн бөгөөд зургаанхан секундын дараа дэлбэрсэн юм.
Олон улсын сансрын орон зайд очих ёстой Наса-гийн пуужин хөөрөөд удалгүй дэлбэрсэн үйл явдал олон улсын анхаарлыг татаж байна. Пуужинг АНУ-ын Виржиния мужийн Уаллоп арал дахь Антлантын дунд бүсийн сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн бөгөөд зургаанхан секундын дараа дэлбэрсэн юм. Наса-гийн инженерүүд хөөргөлтөөс өмнө пуужинд ямар нэгэн гэмтэл, асуудал байгаагүй хэмээн мэдээлж байна. Мөн зүүний цагаар 10 сарын 27-ний өдрийн 18 цагт хөөрсөн Антарес нэрт пуужинг юунаас болж дэлбэрлсэн гэх урьдчилсан таамаглал байхгүй хэмээн мэдэгдлээ.
Энэхүү томоохон дэлбэрлэтээр хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн, амь нас үрэгдсэн тохиолдол гараагүйд баяртай байна хэмэнэ Наса-гийн хэвлэлийн төлөөлөгч Жэй Болден ярьсан байна.
Антерас пуужин нь “Orbital-3 Cygnus” хөлөг болон бусад үнэтэй эд ангиудыг олон улсын сансрын станцид тээвэрлэн хүргэх ёстой байжээ. Гүйцэтгэлийг “Orbital Sciences” байгууллага Наса-тай хийсэн 1.9 тэрбум ам.долларын гэрээнийхээ хүрээнд хариуцан ажилласан юм. Харамсалтай нь нийтдээ 2293 кг-ийн ачааг Олон улсын сансрын станцид хүргэх ёстой Антарес пуужин осолдсоноор их хэмжээний алдагдалд хүрч байгаа нь ойлгомжтой аж. Энэхүү хэрэг явдлын дараа “Orbital Sciences”-ийн хувьцаа 12.7 хувиар унаж 26.7 долларт хүрсэн байна.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (2)