
Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүү Олексий Порошенко парламентын сонгуульд өрсөлдөж, 64,04 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тэрээр Украины ерөнхийлөгчийн нам болох Эвслийн гишүүн юм. Олексий Порошенко нь одоо Винница мужийн нэг тойргоос сонгогдсон дээд Радагийн гишүүн болж байгаа юм. Өмнө нь тэр Шанхай хот дахь Украины ерөнхий Консулын газрын эдийн засгийн асуудал хариуцсан дээд зөвлөхөөр ажиллаж байжээ.






















































