Данийн Фарэо арлын эрэг орчмын ус зундаа цусан улаан өнгөөр будагдах болжээ. Норвеги, Исландын дунд орших тус аралд халим агнах уламжлал хэдэн зуун жилийн турш оршин тогтнож ирсэн нь ийм аюултай нөхцөл байдалд хүргэсэн гэж байгаль хамгаалагчид үздэг. Зөөлөн дулаан уур амьсгалтай энэ газар далайн гахай, халим зэрэг сүүн тэжээлтнүүд дүүрэн бий. Гэвч жилд 800 орчим халимыг агнаж байгаа тул ховордож, орон нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ. Түүнчлэн усыг хэтэрхий их бохирдуулж байгаа тул халимны махнаас хүнд металлын хорнууд илэрсээр байгаа ажээ. Ийм махыг хүнсэнд хэрэглэх нь туйлын хортой болох нь тодорхой юм.























































