
Английн лигийн цомын төлөөх тэмцээнд Манчестер Сити клуб талбай дээрээ Ньюкастлыг хүлээн авч, 2 : 0 –ээр хожигдсон байна. Ингэснээр өнгөрсөн жилийн аваргууд тэмцээнийг дөрөвдүгээр шатнаас орхилоо. Харин Ситиг буулган авсан Ньюкастл шөвгийн наймд Тоттенхэм клубтэй тоглох юм.