
Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ой, нийслэлийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Тус барилдаанд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэсэн байна. Харин шөвгийн дөрөвт аварга С.Мөнхбат, Завхан аймгийн Их – Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн юм. Өсөх идэр начин өмнө нь Чингэлтэй хайрханы хишиг, Намрын улирлын нээлт, Зэвсэгт хүчний ой гээд улс аймгийн цолтой гурван ч томоохон барилдаанд түрүүлээд байсан юм.