
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн орлого сүүлийн гурван жилд байгаагүйгээр буурчээ. Компанийн сүүлийн гурван сарын ашиг 41 триллион вон буюу 3,8 тэрбум ам.долларт хүрч 60 хувиар буурсан нь ухаалаг гар утасны борлуулалттай холбоотой ажээ. Дэлхийд ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Samsung”-ийн өрсөлдөгч Apple брэндийн iPhone 6 борлуулалтад муугаар нөлөөлсөн байна. Мөн Хятадын Xiaomi, Lenovo зэрэг үйлдвэрлэгчид том дэлгэцтэй, хямд утаснуудыг нийлүүлсэн нь борлуулалтыг бууруулжээ. Тиймээс зах зээлд өрсөлдөхийн тулд Galaxy Note бүтээгдэхүүнээ улам сайжруулахаар ажиллаж байна.






















































