ДЭМБ Эбола вирусын тахалд хамгийн их өртөж, 3000 гаруй иргэнээ алдсан Либерийн халдварын тархац буурч байгааг мэдэгдлээ. Гэхдээ хямрал бүрэн намжаагүй гэдгийг анхааруулж байна. Халдвараар нас барагсдын тоо 4920-д хүрсэн нь сүүлийн дөрвөн өдрийн турш нэг ч тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэсэн үг юм.
Либерийн Улаан загалмай нийгэмлэгийн мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоногт 117 хүн вирусаар өвчилсөн байна. Харин сарын өмнө Либерит 315 хүн Эболагаар халдварласан нь тогтоогдсон ажээ. “Либерит тархалт буурах шинж ажиглагдаж байна. Хүн амд эрсдэлтэй хүчин зүйлсийг сайтар ойлгуулах нь чухал. Гэхдээ Эболагаар нас барагсдыг аюулгүй газар оршуулж, хямралаас сэргийлэх хэрэгтэй” гэж доктор Аяалвард мэдээлэв.