Өмнөд Африкийн анхны хар арьст тэрбумтан Патрис Мотсепе Эбола вирусын тархалттай тэмцэх зорилгоор Гвиней улсад 1 сая доллар хандивлажээ. Уул уурхайн магнатын хандивласан мөнгө эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хэрэгсэл зэрэгт халдвартай тэмцэх арга хэмжээнд зарцуулагдах юм. Патрис нь 2,4 тэрбум долларын хөрөнгөтэй алтны уурхайн эзэн ажээ. Эбола вирустай тэмцэхэд БНХАУ 16 сая доллар, Их Британи 8 сая долларын хандив өргөсөн билээ.






















































