
ДБЭТ-ын хөгжимчдөөс бүрдсэн “Юнико” чуулга ирэх сарын 4-нд тоглолтоо хийх гэнэ. Монгол Улсад найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд тус чуулгынхан Улсын филармонид үнэ төлбөргүй тоглолт хийх болжээ. Төгөлдөр хуурыг модон улээвэр хөгжимтэй хоршуулсан хоёр том бүтээл байдгийн нэгийг Бетховен зохиосон бол нөгөөг Францын хөгжмийн зохиолч Пуланк бичжээ. “Юнико” чуулгынхан тэдний бүтээлийг Монголд анх удаа эгшиглүүлэхээс гадна Унгарын хөгжмийн зохиолч Ф.Фаркасын модон үлээврийн бүтээлийг тоглох аж.
Д.Дуулим